Алтангагнуур хамт олон

Дурсамжийн хичээлийн дараа...

Ангиараа

А-608 ангийн хамт олон

Нараа найз 2

Нараа Отгоо хоёр Японд

Охидууд

Ангийн хамт олон

Дөрвөн найзууд

Ангийн хамт олон

Wednesday, May 25, 2011

Бусад зурагнууд





Tuesday, May 24, 2011

Мэндчилгээ

Шинэ мянган,шинэ зууны анхны төгсөлт
2001 онд АУИС-н эмчилгээний ангийг төгссөн хамт олон
  Эх сайхан дэлхий эргэсээр нэгэн мянганыг үдэж,дахин хөгжил дэвшлийн шинэ мянгантай золгосон 2001 оны хавар  шинэ мянганы анагаах ухааны түүхийг бичилцэх манай хамт олон АУИС-н 55 дах төгсөлт болон 20 хэсэгт 187 оюутан сургуулиа амжилттай дүүргээд,хүний их эмчийн тангарагаа  өргөөд,сүлдэт тугандаа адислаж, эмчийн дипломоо өвөртлөн,тамгаа бариад  эх орныхоо 4 зүг,8 зовхис руу эмчийн ариун үйлсэд энэ биеэ зориулахаар салан одсон саяхан мэт санагдавч 10 жил болсон байна.Бид энэ хугацаанд эрдэм номын ариун сүм эрдэмийн их уурхай сургуулиа, ачит багш нараа,анд найз нараа үргэлж  дурсан санаж байсан.Яагаад гэвэл биднийг хэзээ ч мартахааргүй, үгүйлэн санахгүй байхын аргагүй гэгээлэг дурсамж холбож өгдөгт оршдог билээ.
           1995 оны намрын тэр нэгэн билэгт өдөр Монгол орны өнцөг булан бүрээс анагаах ухааны эрдэмд шамдан суралцах чин хүсэлтэй дөнгөж 10-р ангиа төгсөөд,ажиллаж дадлага туршлага суусан хүүхдүүд нэг дороо цуглаж хүн болгон хүсээд мөрөөдөөд орж чаддаггүй энэ сайхан эрдмийн өргөөний босгыг алхан орсон мөчөө эргэн дурсахад сайхан байна.Бидэнд бүх л юм шинэлэг ,содон,гайхамшигтай байсан бөгөөд,эрдэмтэн ,доктор,профессор багш нараа хараад сүрдмээр,тэд нар шиг болохыг анагаах ухааны эрдмийн оргилд гарахыг мөрөөдөж хичээлийн шинэ жилээ эхэлж байсан тодхон санагдаж байна.
            Хүний амьдралын хамгийн сайхан үе оюутан ахуй мөчөө эргэн дурсахад сайхан байдаг. Тэр дундаа оюутны алтан намраа бид дурсах дуртай.Хичээлийн шинэ жил эхлээд бие биесээ сайн таньж нэрээр нь дуудаж мэдэхгүй мөртлөө бид нэгэн дуугаар ургац хураалтанд явах саналаа сургуулийн захиргаанд илэрхийлж намрын ургац хураалтанд явснаар бидний мартагдашгүй дурсамжын он жилүүд эхэлсэн юм..Манай курс 12 хэсэгтэй байсан ба Архангай аймгийн Хотонтын САА-н үтрэмийн бригадын урд хэсэгт 1-4 хэсэг,ар талын бригадад нь 4-8 хэсэг ажилласан бол 9-12 хэсэг Төв аймгийн Атарын САА-д ажиллаж ургац хураалтанд гар бие оролцон амжилт бүтээлээр дүүрэн оюутны алтан намраа үдсэн билээ.Өглөөний ургах нарнаас үдшийн шингэх наран хүртэл үтрэм дээр гараа цэврүүттэл машинаас будаа буулгаж ,ачиж,цайруулж ажлаа дуусгачихаад хоолоо идчихээд хэдий ядарсан ч гэсэн бид машины гэрэлд ,прожекторын гэрэлд өөрсдөө дуулж,шороо бостол бүжиглэж хөгжилдөж байснаа хаяа дурсахад сайхан байдаг билээ.
           АУИС-н эмчилгээний ангид элсэн орсон цагаас Н.Даваасүрэн эрхлэгчтэй химийн тэнхмийн хамт олон манай курсийг хариуцан авч нягт харилцаа холбоотой ажилласаар ирсэн билээ. Курс хариуцсан багшаа И.Чилхаа,  курсын ахлагчаар 1995-1997 онд Ц.Лхагва( ЧЭМН-н орлогч дарга) 1997-2001 онд Ж.Отгонбаатар(ЭНЭШТ-д эх барих эмэгтэйчүүдийн эмч), Т.Отгонжаргал(Перфект мэс заслын эмнэлэгт их эмч) нар ажиллаж байсан.Анхны хичээлийн жил1995 онд БУ-ны доктор А.Гүрбадам багш Оюутны албаны декан, Соёлын тэргүүний ажилтан Залуус хамтлагийн аргил гитарчин,дуучин Б.Чинбат багш агсан Соёлын төвийн эрхлэгч болж Оюутны алба,Соёлын төв нягт хамтран ажиллаж эрч хүчтэй маш олон сайхан соёл,урлаг спортын  арга хэмжээнүүд оюутан бидний дунд зохион байгуулж манай хамт олон идэвхтэй оролцож маш олон амжилтыг манай хамт олон гаргасан төдийгүй суралцах хугацаандаа маш эвсэг хамт олныг бид бүрдүүлж чадсан билээ..Оюутны албаны декан А.Гүрбадам багшийнхаа аливаа арга хэмжээг удирдан зохион байгуулах ур чадвар болон хүнд итгэл хүлээлгэж тэр чинээгээрээ хүнийг ажилуулж чаддаг,хүнийг том бага гэж ялгалгүй найз шиг ,багш шиг байж  харилцаж зааж сургаж чаддаг,өөрөөрөө үлгэрлэж аливаа ажлыг нягт сайн зохион байгуулж чаддаг чанарыг болон Оюутны албаны нарийн бичиг Р.Лхагвасүрэн, Н.Балжмаа эгч нарынхаа нөхөрсөг сайхан харилцааг  үргэлж бид дурсан ярьж байдаг.
             Эмчийн сайхан сургууль
                   Үг Б.Дагданбазар ,Ц.Баярмагнай                 Ая Т.Насанбуян
             Анагаан эдгээх мянган увидасаа
             Эрдмээс дээжилж бидэнд өвлүүлсэн
             Ээжээс өөрцгүй эрхэм сургаальтай
             Эрдэмт мэргэн багш нартай
                      Энэ яваа насаараа бид
                      Эрхэм ачий нь мартахгүй.
                      Эцгийн цагаан өргөө шиг
                      Эмчийн сайхан сургууль минь
                Түмэн ардынхаа төлөө цохилох
                Хүчийг зүрхэнд минь шингээсэн
                Хүний төлөө амиа ч хайрламгүй
                Хүслийн жигүүр бидэнд хайрласан
                      Энэ яваа насаараа бид
                      Эрхэм ачий нь мартахгүй.
                      Эцгийн цагаан өргөө шиг
                      Эмчийн сайхан сургууль минь
                 Элсүүлж авсан анхны өдрөө
                 Эрдмийн алтан чагнуур атгуулсан
                 Эрүүл энхийн соргог манаа
                 Эмчийн тангараг бахтай өргүүлсэн
                      Энэ яваа насаараа бид
                      Эрхэм ачий нь мартахгүй.
                      Эцгийн цагаан өргөө шиг
                      Эмчийн сайхан сургууль минь
                                          ЭМШУИС-н сүлд дуу

  •     
    АУ-ны доктор,профессор  Б.Дагданбазар багшийнхаа шүлгийг нь бичиж зохиосон   Эмчийн сайхан сургууль  дууг манай курсийнхэн 6 жил олон арга хэмжээнд дуулж курсийнхээ болон ЭМШҮЙС-н сүлд дууны хэмжээнд аваачиж улмаар одоо дуулагдаж байгаад бид бахархалтай байдаг.Манай курсийн А-605,606-р хэсгийг хорийн анги гэж нэрлэдэг байсан.Яагаад гэвэл сургуулиас зохион байгуулсан арга хэмжээн дээр хичээлээ тарчихаад ангиараа шууд ирж дуулчихаад гэрлүүгээ харьдаг ийм дууч  хамт олон байсныг Д.Нарантөгөлдөр, Г.Нарангарав, С.Мөнхмөрөн, Ё.Мөнхтуяа, Н.Хэрлэнчимэг, Д.Гантуяа, Б.Батсүх, М.Байгалмаа, Д.Тунгалаг, Ц.Ариунтунгалаг, Ч.Сэлэнгэ, Б.Булган, Б.Нарантуяа, Н.Болормаа, Х.Золзаяа найз нараа дурдахгүй өнгөрч болохгүй байхаа.
    Тус курсын  хамт олон нь 1995-2001 онд суралцах хугацаандаа эрдэм номондоо шамдан суралцахын зэрэгцээ САА-д хадлан хадах, хашаа барих, үр тарианы бригадад идэвхитэй ажиллаж байсан ба сургууль болон улсын хэмжээнд зохиогддог уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог, оюутны эрдэм шинжилгээний чуулганд тавигдсан илтгэлүүд нь удаа дараа шагналт байранд шалгарч байсан. Бидний оюутан ахуй цагийн амжилт:
    Сурлага: Манай хамт олноос сурлагаараа тэргүүний Т. Отгонжаргал/ АУИС-н удирдах зөвлөлийн гишүүн, Ионсейн тэтгэлэгт оюутан/, Д.Дуламсүрэн/ Ионсен тэтгэлэгт онц сурлагатан/, С.Чимэдцэрэн /Оюутны эрдмийн чуулганы 1998,99 оны тусгай байрын шагналт, онц сурлагатан/, Д. Шүрэн-Эрдэнэ, Р.Баянмөнх,А. Батчулуун зэрэг оюутнууд суралцдаг. Мөн суралцахын зэрэгцээ Б.Энхбаяр, Э.Идэр, Г.Чинбат, Ж.Төрбат, А.Алтангагнуур нар  АУИС-н дэргэдэх залуу мэс засалчдын клубт хичээллэж, “Гол судсыг хиймэл судсаар орлуулахад гарах өөрчлөлтийг судалсан нь” бүтээлээрээ  Оюутны эрдмийн чуулганд дэд байр, Мастер 2001 олон улсын оюутны онол практикийн хуралд 3-р байр тус тус эзэлж байсан.
    Спорт:  Э.Идэр, А.Баттөр, Ш.Бат-Эрдэнэ, Н.Гүрбазар, Ч.Амарсанаа, Н.Хэрлэнчимэг, Д.Болормаа, ОТүмэндэмбэрэл, Г.Нарангарав, Д.Нарантөгөлдөр нараараа манай хамт олон бахархдаг билээ. Тус курсийн сагсан бөмбөгийн баг нь 2000 оны сургуулийн аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байр, 2001 оны дэд байр, оюутны албаны нэрэмжит шилжин явах цомын тэмцээний 1999, 2000, 2001 оны хошой аварга болж, цомыг үүрд хадгалах эрхийг авсан. АУИС-н урлаг спортын анхдугаар наадмын теннисний төрлөөр оюутан Л.Мэндбаяр дэд байранд шалгарч байсан. Оюутны холбооны нэрэмжит волейболын тэмцээнд эмэгтэй баг тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон.
    Урлаг: АУИС-н уламжлалт урлагийн үзлэгийн 1996 онд 2-р байр, 1998, 2000 онуудад тэргүүн байрыг эзэлж байсан. Б.Үен /1995-2000 оны урлагийн үзлэгийн эстрад дууны хошой аварга, Т.Киллер багийн ууган гишүүн, 2000 оны Оюутны урлагийн наадмын дэд байрын, 2001 оны 3-р байрын шагналт/, Б.Сэвжидмаа / 1995-2000 оны урлагийн үзлэгийн гоцлол дууны хошой аварга, Т.Киллер багийн ууган гишүүн/, Т.Мааньхатан / 1996-2001 оны урлагийн үзлэгийн гоцлол хөгжмийн тэргүүн байрын шагналт, Оюутны урлагийн наадмын 2001 оны тэргүүн байрын шагналт/, Г.Чинбат /Цэнгээнт бүжгийн “Дэлбээ”  хамтлагын ахлагч, Т.Киллер багийн ууган гишүүн/, Л.Алтанцэцэг, А,Алтангагнуур, М.Уранчимэг, Ц.Уранчимэг,А.Дүүрэнбилэг, Б.Энхбаяр, Лхагвадулам,Түвшинжаргал, Сод-Эрдэнэ, Болд, Цэндцэсэм, Сонинжаргал, Оюунтуяа, Баатаржан, Аззаяа, Соёл-Эрдэнэ, Ариунтунгалаг, Шиваанүрдэв, Мөнхгэрэл, Төрбат, Янжмаа зэрэг авьяаслаг найзуудаараа бид бахархдаг. Л.Батцэцэг(А-608) анагаахын урлагийн наадамуудад дуучин Д.Оюунтүлхүүрийн дууг маш сайхан,уянгалаг, чадварлаг дуулдаг,  оюутнуудын таашаал хүртсэн, дууг нь сонсох дуртай дуучин оюутан байсан.
    Манай хамт олон 2000 оны шилдэг дамжаагаар шалгарч, “Эмчийн сайхан сургууль” сэдэвт курс хамт олноо сурталчилах өдөрлөгт 2-р байр эзэлж байсан.
             Ийнхүү бид оюутан үедээ үзүүлж байсан амжилтаараа жигүүр урам авч   төгсөөд 10 жил болсон ч гэсэн бид эзэмшсэн мэргэжилдээ багагүй өсөж амжилттай ажиллаж хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байна.Манай курсээс анагаахын шинжлэх ухаанд хувь нэмэрээ оруулж эрдэм судлалын ажилд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зориулж байгаа эрдэмлэг,оюунлаг нөхдөөрөө бид бахархдаг.Манай курсээс төрсөн эрдэмтэд
1. Д.Нямбаяр(А-602) 2006 онд Япон улсын  Хоккайдогийн Их Сургуульд Натурал Т-Киллер лимфоцит эсийн үүсэл хөгжилд сэрээ булчирхайн эпител эсийн гүйцэтгэх үүрэг А/у/А/у мутацаар үүсгэгдэх НКТ эсийн дутагдалын шалтгаан зүй тогтолын судалгаа сэдвээр АУ-ны докторынPh.D зэрэг хамгаалсан.
  2.  С.Чимэдцэрэн (А-607)2006 онд Монгол улс ЭМШҮИС-д Хүүхдийн цочмог лейкемийн үеийн дархлааны байдлаар сэдвээр АУ-ны докторынPh.D зэрэг хамгаалсан.
 3.Э.Жаргалхүү (А-607) 2008 онд Монгол улс ЭМШҮИС-д Дунд чихний протезүүд биологи эмнэл зүйн онцлог сэдвээр АУ-ны докторынPh.D зэрэг хамгаалсан.2009 онд клиникийн профессор болсон.
4.    Л.Мөнхтүлга (А-619) 2008 онд Япон улсын Жичигийн их сургуульд Хүний генетикийн тэнхимд Монголчуудын дундах 2-р хэлбэрийн чихрийн шижин болоод Монгол Япон хүмүүсийн адипоцитын экспрессийг өөрчлөн биеийн жингийн индекст нөлөөлөх RBP4 генд шинэ кандидат SNP (дан нукле отидийн полиморфизм)-г илрүүлсэн нь сэдвээр АУ-ны докторынPh.D зэрэг хамгаалсан.
5.    Д.Даваалхам (А-619)
6. Л.Баттөр.(А-604) 2009 онд Япон улсын Токушима хотод Токушимагийн Их Сургуульд Аминопептидазаг дарангуйлагч Бестатин нь идэвхижсэн моноцит болон макрофагийн зарим цитокин, хемокиний ялгаралтыг зохицуулах нь сэдэвээр АУ-ны докторынPh.D зэрэг хамгаалсан.Дэд профессор
7.    Д.Нарантунгалаг (А-608) 2010 онд Япон улсын Токушима хотод Токушимагийн их сургуульд Мезенхимийн эсийн миграцид нөлөөлөх PDGF-д Адипонектиний үзүүлэх нөлөө сэдвээр АУ-ны докторынPh.D зэрэг хамгаалсан.
 Манай курсийн хамт олноос олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Г.Сод-Эрдэнэ( А-605) Ирак улсад,Р.Баянмөнх(А-616)( Цэргийн төв эмнэлгийн мэдээгүйжүүлэгч их эмч) Ирак улсад,Серро-Леонд, А.Батчулуун (А-608)(Цэргийн төв эмнэлгийн дотрын их эмч) Африкийн Судан улсад Нэгдсэн Үндсэний Байгууллагын 2-р шатлалын эмнэлгийн дотрын багийн ахлагчаар  ажиллаж байсанд эдгээр найз нөхдөөрөө бид бахархдаг билээ. Бид манай курсын тэр маань тэнд гялалзаж байна,энд тэргүүлж байна гэж бахархаж ярих дуртай байдаг.Тиймээ бид бахархалтай,бахархах юмтай курс билээ.
 Курсээс тасарсан курсийнхнийхээ тухай хэсэгхэн хүүрнэе.Монгол улсдаа болон өрх гэртээ бүл нэмж,ажил амьдралын аргагүй шаардлагаар жилийн чөлөө авч курсийнхээ хамт олноос хэсэгхэн хугацаанд холдсон мөртлөө бидэнтэй үргэлж хамт байсан Ц.Лхагва,Э.Оюунсүрэн,Н.Одонгуа,Т.Орхон найз нараа бид мартдаггүй билээ.Ц.Лхагва бол манай курсийн хамгийн анхны курсийн дарга бөгөөд газар газраас цугласан олон үзэл бодолтой хүүхдүүдийг нэгтгэж сургуулиас зохиогдсон олон арга хэмжээнүүдэд өөрөө үлгэрлэн ,сайн зохион байгуулж удирдаж  улмаар эвсэг хамт олныг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн билээ.Аливаа ажлыг удирдан зохион байгуулах  онцгой авьяастай ,шүлэг сайхан уран уншдаг,марзан хошин шог яриануудаараа хамт олноо инээлгэж, хөгжөөж,өөртөө татаж чаддаг дарга байлаа.Мөн сургууль дээрээ цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж бөмбөр тоглохын зэрэгцээ дуулдаг,Оюутны урлагийн наадамд цахилгаан хөгжмийн хамтлагаа удирдан орж дэд байр,шагналт байранд орж байсан.Одоо Чингэлтэй Эрүүл Мэндийн Нэгдэлийн орлогч даргын алба хашиж байна.Э.Оюунсүрэн бол бүжгийн хатан хаан гэж нэрлэж болно.Багаасаа бүжгийн төрлөөр хичээллэж мэргэжлийн хүнээс дутахгүй сайн бүжиглэдэг оюутан байлаа.Цэнгээнт бүжгийн дэлбээ хамтлагт бүжиглэхийн зэрэгцээ Г.Чинбаттай хамтарч урлагийн олон наадамд курсийнхээ бүжгийн хамтлагийг удирдаж бүжгийн найруулгыг зохиомжыг бодож олж сэтгэж бүжиглэдэг оюутан байсан.Урлагийн наадам дээр Г.Чинбат, Э.Оюунсүрэн 2-г бүжиглэхэд шүүж байсан мэргэжилийн хүмүүс та нар арай хөгжим бүжгийн сургуулийн бүжгийн ангийн мэргэжлийн хүүхдийг бүжиглүүлээд байгаа юм биш гэж гайхаж байснийг дурдахад сайхан байна.Одоо ЭМШҮИС-н мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллаж байна.Н.Одонгуа бол манай сургуулийн урлагийн наадмын уран уншлагийн төрөлд хошой аварга болж байсан сургуулийн болон урлагийн наадамд шүлэгээ уншиж, курсийнхээ урлагийн тоглолтыг хөтөлдөг оюутан байсан.Одоо Солонгос улсад эрдэмийн зэрэг (Ph.D) хамгаалаад сурч мэдсэнээ эрүүл мэндийн салбартаа хэрэгжүүлэхээр ирсэн байна.Т.Орхон бол хүчтэй хоолойтой, маш сайхан дуулдаг оюутан бөгөөд,сургуулиас болон курсийнхээ дунд зохиогдсон арга хэмжээнүүдэд идэвх зүтгэлтэй ордог оюутан байсан.
   Шинэ мянган,шинэ зууны анхны төгсөгчид бид олсон ололт амжилтаа улам бататган хүн амын эрүүл мэндийн ариун үйлсдээ дараагийн 10 жилдээ амжилтын дээдээр бэлэг барин уулзахын ерөөлийг курсийнхээ хамт олонд өргөн дэвшүүлье..Та биднийг эмнэлэгийн Оточ Манал бурхан үргэлж ивээж явах болтугай.
Алтангагнуур зохион байгуулах комисс
2011.03.08

Tuesday, May 10, 2011

Бусад

Энд Курсынхантай холбоотой бусад зүйлүүдийг оруулах болноо.

Хөгжим

Дуучин Оюун-Эрдэнэ Эх нутгийн уянга


Ами - Тань руу нүүж явна

Оюунтүхүүр - Талын салхи

Курсын Хосууд

Анагаах Ухааны Их Сургуулийн алтан босгыг алхан орж эмчийн сайхан мэргэжлийг эзэмшихээр суралцахын зэрэгцээ оюутны ширээний араас бие биенээ хайрлаж дурлаж хамтын сайхан амьдралыг эхлүүлж төрдөө бүл нэмж түмэн олондоо хүндлэгдэж яваа эрхэм курсийнхээ хосууддаа
Сайхан хайр байдаг юм шүү
Олдвол алдаж болохгүй шүү гэсэн найрагчийн шүлэгийг хосууддаа зориулахын ялдамд гэгээн хайраар гэр чинь гийж хайрын бурхан үргэлж танай гэр бүлийг ивээж өнөр өтгөн сайн сайхан амьдрахыг хэсэн ерөөж энэхүү булангаа зориулж байна.


1.    А-602 Батцэцэг        А-602 Д.Нямбаяр



2.    А-608 Өнөрсайхан       А-602 Жаргал



3.    А-602 Оюунтуяа       А-602 Чинбат


4.    А-604 Уранчимэг     А-604 Баясгалан


5.    А-607 Лхагвадулам     А-607 Энхбаяр


6.    А-608 Заяа     А-607 Жаргалхүү


7.    А-616 Чингэрэл     А-616 Баянмөнх




8.    А-619 Даваалхам    А-619 Мөнхтүлга

Курсын Эрдэмтэд


Манай курсээс анагаахын шинжлэх ухаанд хувь нэмэрээ
оруулж эрдэм судлалын ажилд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зориулж байгаа
эрдэмлэг,оюунлаг нөхдөөрөө бид бахархдаг.
АУИС-н 2001 оны Анагаахын салбараас төрсөн эрдэмтэд
 
Анги хэсэг
Овог Нэр
Эрдэмийн зэрэг цол
Бүтээлийн нэр
А-602
Дашцоодол  Нямбаяр
АУ-ны докторPh.D
2006 онд Япон улсын  Хоккайдогийн Их Сургуульд Натурал Т-Киллер лимфоцит эсийн үүсэл хөгжилд сэрээ булчирхайн эпител эсийн гүйцэтгэх үүрэг А/у/А/у мутацаар үүсгэгдэх НКТ эсийн дутагдалын шалтгаан зүй тогтолын судалгаа
А-607
Соодой Чимэдцэрэн
АУ-ны докторPh.D
2006 онд Монгол улс ЭМШҮИС-д Хүүхдийн цочмог лейкемийн үеийн дархлааны байдал
А-607
Эрдэнэчулуун Жаргалхүү
АУ-ны докторPh.D
2008 онд Монгол улс ЭМШҮИС-д Дунд чихний протезүүд биологи эмнэл зүйн онцлог
А-619
Лхагвасүрэн Мөнхтүлга
АУ-ны докторPh.D
2008 онд Япон улсын Жичигийн их сургуульд Хүний генетикийн тэнхимд Монголчуудын дундах 2-р хэлбэрийн чихрийн шижин болоод Монгол Япон хүмүүсийн адипоцитын экспрессийг өөрчлөн биеийн жингийн индекст нөлөөлөх RBP4 генд шинэ кандидат SNP (дан нукле отидийн полиморфизм)-г илрүүлсэн нь
А-619
Дамбадаржаа Даваалхам
АУ-ны докторPh.D
2008 онд Япон улсын Жичигийн их сургуульд Монгол улсад тохиолдож буй вируст гепатитийн молекүл –епидиол оги ба урьдчилан сэргийлэлт
А-604
Л Баттөр
АУ-ны докторPh.D
2009 онд Япон улсын  Токушимагийн Их Сургуульд Аминопептидазаг дарангуйлагч Бестатин нь идэвхижсэн моноцит болон макрофагийн зарим цитокин, хемокиний ялгаралтыг зохицуулах нь
А-608
Доржсүрэн Нарантунгалаг
АУ-ны докторPh.D
2010 онд Япон улсын Токушима хотод Токушимагийн их сургуульд Мезенхимийн эсийн миграцид нөлөөлөх PDGF-д Адипонектиний үзүүлэх нөлөө
А-616
Х Чингэрэл
АУ-ны докторPh.D

А-603
Авирмэд Дүүрэнбилэг
АУ-ны докторPh.D

А-608
Махбал Заяа
АУ-ны докторPh.D
2011 онд Монгол Улс ЭМШҮИС-д Монгол үгийн аудиограмм ашиглан сонсголын аппарат тохируулах онцлог

     
Дашцоодол Нямбаяр АУ-ны доктор(Ph.D.)
Улаанбаатар хотын харьяат,Ам бүл-4 Эхнэр ,хүү,охины хамт амьдардаг.1994 онд  Орос –Монголын хамтарсан 3-р дунд сургуулийг ,2001 онд АУИС-н эмчилгээний ангийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргэсэн
2006 онд Япон улс Хоккайдагийн Үндэсний Их Сургуульд Натурал Т-Киллер лимфоцит эсийн үүсэл хөгжилд сэрээ булчирхайн эпител эсийн гүйцэтгэх үүрэг А/у/А/у мутацаар үүсгэгдэх НКТ эсийн дутагдалын шалтгаан зүй тогтолын судалгаа бүтээлээр АУ-ны доктор. ( Ph.D.) зэрэг хамгаалсан. 
Мэргэжил дээшлүүлсэн байдал
1995 онд Монгол Улсын Их дээд сургуулиудын Англи хэлний олимпиадын сүүлийн шатны эрчимт сургалт, 1998 онд Герман хэлний  “Euro-Schulen-Organisation” сургууль, 2001 онд Хоккайдагийн Их Сургуулийн Япон хэлний эрчимжүүлсэн сургалт,2005 онд Япон улсын Дархлал Судлалын Нийгэмлэгийн эрчимжүүлсэн сургалт,2008 онд АНУ Миннесота Их Сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд тус тус хамрагдсан.
Ажлын туршлага
1999-2001 онд  *UBS*  телевизэд орчуулагч,редактор; 2006-2008 онд Япон улсын RIKEN Research Center for Allergy and Immunology-d Research Scientist;
2008 оноос одоог хүртэл Япон улс Чиба Их Сургуулийн Дархлал судлалын тэнхимд Ass. Professor, RIKEN Research Center for Allergy and Immunology-д Visiting Research Scientist  гэсэн давхар алба хашиж байна.
Гишүүнчлэл:
Японы Дархлал Судлаачдын Нийгэмлэг,Олон Улсын Дархлалаа Судлалын Нийгэмлэг,Олон Улсын CD1, Natural Killer T–эс судлалын Нийгэмлэг,Олон Улсын сэрээ булчирхай Т- лимпоцит Судлалын Нийгэмлэг
Дархлалаа судлалын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд
  •    Япон Дархлал Судлаачдын Нийгэмлэгийн хуралд-2003 онд Саппоро,2004 онд Фукуока,2006 онд Ёокохама,2008 онд Кёото,2009 онд Осака д тус тус илтгэл хэлэлцүүлсэн.
  •    Олон Улсын  CD1d, Natural Killer T-эс судлалын нийгэмлэгийн их хуралд – 2006 (Abbazia di Spineto, Italy), 2008 (Kamakura, Japan) онуудад тус тус илтгэл тавьсан.
  •    2010 онд Монгол Улс ЭМШҮИС-д зохиогдсон  “Current Advances in Immunology,  Microbiology and Allergology” олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцож илтгэл хэлэлцүүлсэн.
  •    2010 онд Олон Улсын Дархлалаа Судлаачдын Нийгэмлэгийн 14-р конгресст (Kobe, Japan) илтгэл хэлэцүүлсэн.
Гавьяа шагнал
2002 онд Япон улс Саппоро хотын  “Lion’s Club”-н нэрэмжит шилдэг оюутны шагнал,2008 онд Японы Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас эрдэм шинжилгээний төслийн шагнал,2009 онд Япон Улс Чиба Их Сургуулийн  “Global Center of Excellence” төвийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн шагнал
 

Соодойн Чимидцэрэн
Ам бүл 4. Нөхөр, 2 охины хамт амьдардаг.
1990 онд Улаабаатар хотын 77-р дунд сургууль төгссөн.
1991-1993 онд Улаанбаатар хотын АУДуС-ийн Лабораторийн анги
1997-1999 онд МУИС-ийн ГХДС-ийн герман хэлний оройн курс
1995-2001 онд АУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр
2002-2004 онд Ач АУДС-ийн лабораторийн эмчийн резидентур тус тус төгссөн
Эрдмийн цол, хэргэм
2003 онд “Элэгний анхдагч өмөнгийн дархлаа-биохимийн хяналт” сэдвээр Анагаах Ухааны  магистр, 2006 онд  “Хүүхдийн цочмог лейкемийн үеийн дархлааны байдал“ сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан
Бүтээл: Гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, илтгэл хэлэцүүлсэн.
Дархлаа судлалын чиглэлээр 4 магистрантын эрдмийн ажлыг удирдаж байна.
Ажлын туршлага:
1990-1991 онд ШКНЭ-ийн хүлээн авах тасагт асрагч
1993-1995 онд Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан
2001-2009 онд Ач АУДС-ийн Физиологи, молекул биологийн тэнхимд багш
2009 оноос ЭМШУИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимд ахлах багшаар ажиллаж байна.
2009 оноос Монголын Дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажилллаж байна


Эрдэнэчулууны Жаргалхүү
Ам бүл 4. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг.
ЭМЖЖ эмнэлгийн  ерөнхий эмч.
2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний эмч мэргэжлээр төгссөн
2001 онд ЧХХоолойн эмчийн олгох 3 сарын дамжаа
2001 - 2003.онд ЭМШУИС-ийн ЧХХоолойн резидентур.
2003 - 2005 онд ХБНГУ-ын Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт чихний бичил мэс заслын 2 жилийн дамжаа
Мэргэжил дээшлүүлсэн байдал.
2005 , 2006, 2007, 2008, 2009, 2010 онд ХБНГУ-ын Эрдэм солилцооны нийгэмлэг (DAAD)-ийн тэтгэлгээр Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 4 удаа, Хайделбергийн Их Сургуульд 1 удаа, Мюнхений Их Сургуульд 1 удаа, Гумьболдын Их Сургуульд  1 удаа
2006 онд ОХУ-ын Эрхүүгийн АУИС-ийн ЧХХ-н клиникт 21 хоног
2007 онд БНСУ-ын Сеүлийн Үндэсний Их Сургуулийн ЧХХ-н клиникт 14 хоног
2007 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 10 хоног
2008 онд  Гонконг, Сингапурын Хатан хааны нэрэмжит Их Сургуулийн ЧХХ-н клиникт тус бүр 10 хоног
2009 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн  ЧХХ-н клиник, Найрамдал эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэгийн ЧХХ-н клиникт тус тус бүр 14 хоног
2010 онд Австралийн Мельбурний Их Сургуулийн  ЧХХ-н клиникт 14 хоног тус тус ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 7240 хүнд мэс засал хийсэн
Эрдмийн цол, хэргэм
2005 онд “Дунд чихний протезын биологи, эмнэл зүйн онцлог” сэдвээр Анагаах Ухааны  магистр, 2008 онд  “Дунд чихний протезуудын биологи, эмнэл зүйн онцлогууд“ сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан
2009 онд Клиникийн профессор цол хүртсэн.
Бүтээлийн жагсаалт
Гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 36 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. ЭМШУИС-ийн багш нарын Эрдмийн Чуулганд 2 удаа дэд байрны шагнал хүртсэн.
2007, 2009 онд Европын Холбооны ЧХХ-н эмч нарын их хуралд 2 удаа илтгэл хэлэлцүүлсэн.

Махбал Заяа
-       1995- 2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний эмч мэргэжлээр төгссөн
-       2001 онд ЧХХоолойн эмчийн олгох 3 сарын дамжаа
-       2001- 2003 онд ЭМШУИС-ийн ЧХХоолойн резидентурын сургалт.
-       2003 - 2005 онд ХБНГУ-ын Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт сонсголын эмчийн 2 жилийн дамжаа
-       2005 , 2006, 2007, 2008, 2009, 2010 онд Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 4 удаа, Ханноверийн Их Сургуульд 1 удаа, Мюнхений Их Сургуульд 1 удаа, Гумьболдын Их Сургуульд  1 удаа
-       2007 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 10 хоног
-       2008 онд  Гонконг, Сингапурын Хатан хааны нэрэмжит Их Сургуулийн ЧХХ-н клиникт тус бүр 10 хоног
-       2009 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн  ЧХХ-н клиник, Найрамдал эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэгийн ЧХХ-н клиникт тус тус бүр 14 хоног
-       2010 онд Австралийн Мельбурний Их Сургуулийн  ЧХХ-н клиникт 14 хоног тус тус ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн.
-       2005 онд “ Сонсголын аппаратын тохируулга” сэдвээр Анагаах Ухааны  магистр,
-       2007 оноос ЧХХ тэнхимд докторантад суралцаж байна.


Дамбадаржаагийн Даваалхам
Улаанбаатар хотын харъяат
§  2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний  эмч мэргэжлээр төгссөн
§  2003-2007 онд Япон улсын Жичигийн Анагаах    Ухааны Их Сургуульд “Монгол улсад тохиолдож буй вирүст гепатитын молекул-эпидемиологи ба урьдчилан сэргийлэлтийн асуудалд” сэдвээр АУ-ны Докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
§  2001 оноос өнөөг хүртэл ЭМШУИС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
§  Удирдаж хамгаалуулсан шавь: АУ-ны доктор (PhD) -3, АУ-ны магистр-10
Гавъяа шагнал:
-       ЭМШУИС-ийн шилдэг багш, 2009
-       Анагаахын салбарын шилдэг судлаач, ЭМЯ, ЗГ, 2007
-       Шилдэг залуу судлаач, Америкийн Нийгмийн Эрүүл Мэндийн Холбоо, 2006
-       Шилдэг залуу судлаач, Ази Номхон Далайн Хавдрын Урьдчилан Сэргийлэлтийн Холбоо, 2005

Лхагвасүрэнгийн Мөнхтулга
Улаанбаатар хотын харъат
2001 онд АУИС-н эмчилгээний ангийг хүний их эмчээр төгссөн.
-       2004-2008 онд Япон улсын Жичигийн Анагаах    Ухааны Их Сургуульд “Монголчуудын дундах 2-р хэлбэрийн чихрийн шижин болоод Монгол Япон хүмүүсийн адипоцитын экспрессийг өөрчлөн биеийн жингийн индекст нөлөөлөх RBP4 генд шинэ кандидат SNP (дан нуклеотидийн полиморфизм)-г илрүүлсэн нь” сэдвээр АУ-ны Докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
-        
-       2001-2010 онд ЭМШУИС-ийн БАС-ийн Эрүүл ба Эмгэг Физиологийн тэнхимд багш.
-       2010 оноос ЭМШУИС-ийн Сувилахуйн Сургуулийн Сургалт-Судалгааны Төвийн эрхлэгчээр ажиллаж байна.


Хорлоогийн Чингэрэл
·         2001 онд Хүний их эмч /бакалавр/
·         2001-2003 онд Дотрын эмчийн резидентур
·         2005-2006 онд Зүрх судасны эмчийн олгох курс
·         2006 онд  Анагаах ухааны магистр Түлэгдлийн ба Ишемийн кардиомиопатийн ялган оношлогооны асуудал
·         2008 онд Зүрхний хэт авиан курс
·         2011 онд Анагаах ухааны доктор "Монгол Улсын 40-өөс дээш насны хүн амын дундах артерийн даралт ихсэлт ба зүрхний бах өвчний тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлсийн асуудал"

Ажлын дадлага туршлага:
·         2001-2003 онд түргэн тусламжийн эмч, ХУЭМН
·         2003-2008 онд дотор зүрх судасны эмч, ХУЭМН
·         2008 оны 2 сараас одоог хүртэл эмчилгээ эрхэлсэн орлогч, ХУЭМН


Л.Баттөр.

2001-2003 онд ЭМШУИС-ийн Эмгэг физиологийн тэнхимд магистрын зэрэг хамгаалаад, анагаах ухааны боловсрол судлалын салбарт хүчин зүтгэсэн. 2005-2009 онд Япон улсын Токушима Их Сургуульд АУ-ны докторын зэрэг хамгаалсан. 2008-2010 онд ЭМШУИС-ийн Эрүүл физиологийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчийн /2009-2010 он/ албыг  хашиж байсан. Одоо “Ач” АУДС-ийн Сургалтын албаны дарга, 2010 онд дэд профессор цолтон хүртсэн. Олон улсын нийгэмлэгийн гишүүнчлэл: American Physiology Society, American College of Allergy Asthma and Immunology, World Allergy Organization, European Academy of Allergology and Clinical Immunology, Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн гишүүн.



Авирмэд овогтой Дүүрэнбилэг
УБ хотын харъяат
АУ доктор /Ph.D/
2001 онд АУИСийн эмчилгээний ангийг төгссөн.
1999 онд МУИС ийн гадаад хэлний оройн дээд сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжилээр төгссөн.
2001 2004 ЭМЯ хөтөлбөрийн зохицуулагч
2004  Эх барих эмэгтэйчүүдийн резэнтур хийсэн.
2005 АУ магистр
2005 оноос одоог хүртэл Клиникийн нэгдсэн төрөх газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байна.
ОХУ, БНХАУ, БНСАУ, Япон, Тайланд улсуудад мэргэжил дээшлүүлсэн.


Доржсүрэн Нарантунгалаг
-       1995- 2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний  эмч мэргэжлээр төгссөн
-       2001-2003 онд Анагаах ухааны сургуулийн  Эм судлалын тэнхимд  “Зарим эмийн кинетикийн судалгаа” сэдвээр АУ-ны магистрийн зэрэг хамгаалсан.
-       2003-2004 онд “Монос” АУ-ны сургуульд “Эм судлал”-ын багш
-       2004-2006 оны 1 сар хүртэл ЭМШУИС-ын “Гадаад хэлний тэнхим ”-д “Анагаах ухааны нэр томьёо” хичээлийн багш
-       2006-2010 онд Япон улсын Токушима Анагаах ухааны их сургууль, Био-анагаахын  сургуулийн “Клиник эм судлал”-ын тэнхимд “Мезинхими эсийн миграцид нөлөөлөх PDGF-д Адипонектиний  үйлдэл ” сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан.


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More