Шинэ мянган,шинэ зууны анхны төгсөлт
2001 онд АУИС-н эмчилгээний ангийг төгссөн хамт олон
Эх сайхан дэлхий эргэсээр нэгэн мянганыг үдэж,дахин хөгжил дэвшлийн шинэ мянгантай золгосон 2001 оны хавар шинэ мянганы анагаах ухааны түүхийг бичилцэх манай хамт олон АУИС-н 55 дах төгсөлт болон 20 хэсэгт 187 оюутан сургуулиа амжилттай дүүргээд,хүний их эмчийн тангарагаа өргөөд,сүлдэт тугандаа адислаж, эмчийн дипломоо өвөртлөн,тамгаа бариад эх орныхоо 4 зүг,8 зовхис руу эмчийн ариун үйлсэд энэ биеэ зориулахаар салан одсон саяхан мэт санагдавч 10 жил болсон байна.Бид энэ хугацаанд эрдэм номын ариун сүм эрдэмийн их уурхай сургуулиа, ачит багш нараа,анд найз нараа үргэлж дурсан санаж байсан.Яагаад гэвэл биднийг хэзээ ч мартахааргүй, үгүйлэн санахгүй байхын аргагүй гэгээлэг дурсамж холбож өгдөгт оршдог билээ.
1995 оны намрын тэр нэгэн билэгт өдөр Монгол орны өнцөг булан бүрээс анагаах ухааны эрдэмд шамдан суралцах чин хүсэлтэй дөнгөж 10-р ангиа төгсөөд,ажиллаж дадлага туршлага суусан хүүхдүүд нэг дороо цуглаж хүн болгон хүсээд мөрөөдөөд орж чаддаггүй энэ сайхан эрдмийн өргөөний босгыг алхан орсон мөчөө эргэн дурсахад сайхан байна.Бидэнд бүх л юм шинэлэг ,содон,гайхамшигтай байсан бөгөөд,эрдэмтэн ,доктор,профессор багш нараа хараад сүрдмээр,тэд нар шиг болохыг анагаах ухааны эрдмийн оргилд гарахыг мөрөөдөж хичээлийн шинэ жилээ эхэлж байсан тодхон санагдаж байна.
Хүний амьдралын хамгийн сайхан үе оюутан ахуй мөчөө эргэн дурсахад сайхан байдаг. Тэр дундаа оюутны алтан намраа бид дурсах дуртай.Хичээлийн шинэ жил эхлээд бие биесээ сайн таньж нэрээр нь дуудаж мэдэхгүй мөртлөө бид нэгэн дуугаар ургац хураалтанд явах саналаа сургуулийн захиргаанд илэрхийлж намрын ургац хураалтанд явснаар бидний мартагдашгүй дурсамжын он жилүүд эхэлсэн юм..Манай курс 12 хэсэгтэй байсан ба Архангай аймгийн Хотонтын САА-н үтрэмийн бригадын урд хэсэгт 1-4 хэсэг,ар талын бригадад нь 4-8 хэсэг ажилласан бол 9-12 хэсэг Төв аймгийн Атарын САА-д ажиллаж ургац хураалтанд гар бие оролцон амжилт бүтээлээр дүүрэн оюутны алтан намраа үдсэн билээ.Өглөөний ургах нарнаас үдшийн шингэх наран хүртэл үтрэм дээр гараа цэврүүттэл машинаас будаа буулгаж ,ачиж,цайруулж ажлаа дуусгачихаад хоолоо идчихээд хэдий ядарсан ч гэсэн бид машины гэрэлд ,прожекторын гэрэлд өөрсдөө дуулж,шороо бостол бүжиглэж хөгжилдөж байснаа хаяа дурсахад сайхан байдаг билээ.
АУИС-н эмчилгээний ангид элсэн орсон цагаас Н.Даваасүрэн эрхлэгчтэй химийн тэнхмийн хамт олон манай курсийг хариуцан авч нягт харилцаа холбоотой ажилласаар ирсэн билээ. Курс хариуцсан багшаа И.Чилхаа, курсын ахлагчаар 1995-1997 онд Ц.Лхагва( ЧЭМН-н орлогч дарга) 1997-2001 онд Ж.Отгонбаатар(ЭНЭШТ-д эх барих эмэгтэйчүүдийн эмч), Т.Отгонжаргал(Перфект мэс заслын эмнэлэгт их эмч) нар ажиллаж байсан.Анхны хичээлийн жил1995 онд БУ-ны доктор А.Гүрбадам багш Оюутны албаны декан, Соёлын тэргүүний ажилтан Залуус хамтлагийн аргил гитарчин,дуучин Б.Чинбат багш агсан Соёлын төвийн эрхлэгч болж Оюутны алба,Соёлын төв нягт хамтран ажиллаж эрч хүчтэй маш олон сайхан соёл,урлаг спортын арга хэмжээнүүд оюутан бидний дунд зохион байгуулж манай хамт олон идэвхтэй оролцож маш олон амжилтыг манай хамт олон гаргасан төдийгүй суралцах хугацаандаа маш эвсэг хамт олныг бид бүрдүүлж чадсан билээ..Оюутны албаны декан А.Гүрбадам багшийнхаа аливаа арга хэмжээг удирдан зохион байгуулах ур чадвар болон хүнд итгэл хүлээлгэж тэр чинээгээрээ хүнийг ажилуулж чаддаг,хүнийг том бага гэж ялгалгүй найз шиг ,багш шиг байж харилцаж зааж сургаж чаддаг,өөрөөрөө үлгэрлэж аливаа ажлыг нягт сайн зохион байгуулж чаддаг чанарыг болон Оюутны албаны нарийн бичиг Р.Лхагвасүрэн, Н.Балжмаа эгч нарынхаа нөхөрсөг сайхан харилцааг үргэлж бид дурсан ярьж байдаг.
Эмчийн сайхан сургууль
Үг Б.Дагданбазар ,Ц.Баярмагнай Ая Т.Насанбуян
Анагаан эдгээх мянган увидасаа
Эрдмээс дээжилж бидэнд өвлүүлсэн
Ээжээс өөрцгүй эрхэм сургаальтай
Эрдэмт мэргэн багш нартай
Энэ яваа насаараа бид
Эрхэм ачий нь мартахгүй.
Эцгийн цагаан өргөө шиг
Эмчийн сайхан сургууль минь
Түмэн ардынхаа төлөө цохилох
Хүчийг зүрхэнд минь шингээсэн
Хүний төлөө амиа ч хайрламгүй
Хүслийн жигүүр бидэнд хайрласан
Энэ яваа насаараа бид
Эрхэм ачий нь мартахгүй.
Эцгийн цагаан өргөө шиг
Эмчийн сайхан сургууль минь
Элсүүлж авсан анхны өдрөө
Эрдмийн алтан чагнуур атгуулсан
Эрүүл энхийн соргог манаа
Эмчийн тангараг бахтай өргүүлсэн
Энэ яваа насаараа бид
Эрхэм ачий нь мартахгүй.
Эцгийн цагаан өргөө шиг
Эмчийн сайхан сургууль минь
ЭМШУИС-н сүлд дуу
- АУ-ны доктор,профессор Б.Дагданбазар багшийнхаа шүлгийг нь бичиж зохиосон Эмчийн сайхан сургууль дууг манай курсийнхэн 6 жил олон арга хэмжээнд дуулж курсийнхээ болон ЭМШҮЙС-н сүлд дууны хэмжээнд аваачиж улмаар одоо дуулагдаж байгаад бид бахархалтай байдаг.Манай курсийн А-605,606-р хэсгийг хорийн анги гэж нэрлэдэг байсан.Яагаад гэвэл сургуулиас зохион байгуулсан арга хэмжээн дээр хичээлээ тарчихаад ангиараа шууд ирж дуулчихаад гэрлүүгээ харьдаг ийм дууч хамт олон байсныг Д.Нарантөгөлдөр, Г.Нарангарав, С.Мөнхмөрөн, Ё.Мөнхтуяа, Н.Хэрлэнчимэг, Д.Гантуяа, Б.Батсүх, М.Байгалмаа, Д.Тунгалаг, Ц.Ариунтунгалаг, Ч.Сэлэнгэ, Б.Булган, Б.Нарантуяа, Н.Болормаа, Х.Золзаяа найз нараа дурдахгүй өнгөрч болохгүй байхаа.Тус курсын хамт олон нь 1995-2001 онд суралцах хугацаандаа эрдэм номондоо шамдан суралцахын зэрэгцээ САА-д хадлан хадах, хашаа барих, үр тарианы бригадад идэвхитэй ажиллаж байсан ба сургууль болон улсын хэмжээнд зохиогддог уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог, оюутны эрдэм шинжилгээний чуулганд тавигдсан илтгэлүүд нь удаа дараа шагналт байранд шалгарч байсан. Бидний оюутан ахуй цагийн амжилт:Сурлага: Манай хамт олноос сурлагаараа тэргүүний Т. Отгонжаргал/ АУИС-н удирдах зөвлөлийн гишүүн, Ионсейн тэтгэлэгт оюутан/, Д.Дуламсүрэн/ Ионсен тэтгэлэгт онц сурлагатан/, С.Чимэдцэрэн /Оюутны эрдмийн чуулганы 1998,99 оны тусгай байрын шагналт, онц сурлагатан/, Д. Шүрэн-Эрдэнэ, Р.Баянмөнх,А. Батчулуун зэрэг оюутнууд суралцдаг. Мөн суралцахын зэрэгцээ Б.Энхбаяр, Э.Идэр, Г.Чинбат, Ж.Төрбат, А.Алтангагнуур нар АУИС-н дэргэдэх залуу мэс засалчдын клубт хичээллэж, “Гол судсыг хиймэл судсаар орлуулахад гарах өөрчлөлтийг судалсан нь” бүтээлээрээ Оюутны эрдмийн чуулганд дэд байр, Мастер 2001 олон улсын оюутны онол практикийн хуралд 3-р байр тус тус эзэлж байсан.Спорт: Э.Идэр, А.Баттөр, Ш.Бат-Эрдэнэ, Н.Гүрбазар, Ч.Амарсанаа, Н.Хэрлэнчимэг, Д.Болормаа, ОТүмэндэмбэрэл, Г.Нарангарав, Д.Нарантөгөлдөр нараараа манай хамт олон бахархдаг билээ. Тус курсийн сагсан бөмбөгийн баг нь 2000 оны сургуулийн аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байр, 2001 оны дэд байр, оюутны албаны нэрэмжит шилжин явах цомын тэмцээний 1999, 2000, 2001 оны хошой аварга болж, цомыг үүрд хадгалах эрхийг авсан. АУИС-н урлаг спортын анхдугаар наадмын теннисний төрлөөр оюутан Л.Мэндбаяр дэд байранд шалгарч байсан. Оюутны холбооны нэрэмжит волейболын тэмцээнд эмэгтэй баг тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон.Урлаг: АУИС-н уламжлалт урлагийн үзлэгийн 1996 онд 2-р байр, 1998, 2000 онуудад тэргүүн байрыг эзэлж байсан. Б.Үен /1995-2000 оны урлагийн үзлэгийн эстрад дууны хошой аварга, Т.Киллер багийн ууган гишүүн, 2000 оны Оюутны урлагийн наадмын дэд байрын, 2001 оны 3-р байрын шагналт/, Б.Сэвжидмаа / 1995-2000 оны урлагийн үзлэгийн гоцлол дууны хошой аварга, Т.Киллер багийн ууган гишүүн/, Т.Мааньхатан / 1996-2001 оны урлагийн үзлэгийн гоцлол хөгжмийн тэргүүн байрын шагналт, Оюутны урлагийн наадмын 2001 оны тэргүүн байрын шагналт/, Г.Чинбат /Цэнгээнт бүжгийн “Дэлбээ” хамтлагын ахлагч, Т.Киллер багийн ууган гишүүн/, Л.Алтанцэцэг, А,Алтангагнуур, М.Уранчимэг, Ц.Уранчимэг,А.Дүүрэнбилэг, Б.Энхбаяр, Лхагвадулам,Түвшинжаргал, Сод-Эрдэнэ, Болд, Цэндцэсэм, Сонинжаргал, Оюунтуяа, Баатаржан, Аззаяа, Соёл-Эрдэнэ, Ариунтунгалаг, Шиваанүрдэв, Мөнхгэрэл, Төрбат, Янжмаа зэрэг авьяаслаг найзуудаараа бид бахархдаг. Л.Батцэцэг(А-608) анагаахын урлагийн наадамуудад дуучин Д.Оюунтүлхүүрийн дууг маш сайхан,уянгалаг, чадварлаг дуулдаг, оюутнуудын таашаал хүртсэн, дууг нь сонсох дуртай дуучин оюутан байсан.Манай хамт олон 2000 оны шилдэг дамжаагаар шалгарч, “Эмчийн сайхан сургууль” сэдэвт курс хамт олноо сурталчилах өдөрлөгт 2-р байр эзэлж байсан.Ийнхүү бид оюутан үедээ үзүүлж байсан амжилтаараа жигүүр урам авч төгсөөд 10 жил болсон ч гэсэн бид эзэмшсэн мэргэжилдээ багагүй өсөж амжилттай ажиллаж хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байна.Манай курсээс анагаахын шинжлэх ухаанд хувь нэмэрээ оруулж эрдэм судлалын ажилд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зориулж байгаа эрдэмлэг,оюунлаг нөхдөөрөө бид бахархдаг.Манай курсээс төрсөн эрдэмтэд
1. Д.Нямбаяр(А-602) 2006 онд Япон улсын Хоккайдогийн Их Сургуульд Натурал Т-Киллер лимфоцит эсийн үүсэл хөгжилд сэрээ булчирхайн эпител эсийн гүйцэтгэх үүрэг А/у/А/у мутацаар үүсгэгдэх НКТ эсийн дутагдалын шалтгаан зүй тогтолын судалгаа сэдвээр АУ-ны докторын(Ph.D) зэрэг хамгаалсан.
2. С.Чимэдцэрэн (А-607)2006 онд Монгол улс ЭМШҮИС-д Хүүхдийн цочмог лейкемийн үеийн дархлааны байдлаар сэдвээр АУ-ны докторын(Ph.D) зэрэг хамгаалсан.
3.Э.Жаргалхүү (А-607) 2008 онд Монгол улс ЭМШҮИС-д Дунд чихний протезүүд биологи эмнэл зүйн онцлог сэдвээр АУ-ны докторын(Ph.D) зэрэг хамгаалсан.2009 онд клиникийн профессор болсон.
4. Л.Мөнхтүлга (А-619) 2008 онд Япон улсын Жичигийн их сургуульд Хүний генетикийн тэнхимд Монголчуудын дундах 2-р хэлбэрийн чихрийн шижин болоод Монгол Япон хүмүүсийн адипоцитын экспрессийг өөрчлөн биеийн жингийн индекст нөлөөлөх RBP4 генд шинэ кандидат SNP (дан нукле отидийн полиморфизм)-г илрүүлсэн нь сэдвээр АУ-ны докторын(Ph.D) зэрэг хамгаалсан.
5. Д.Даваалхам (А-619)
6. Л.Баттөр.(А-604) 2009 онд Япон улсын Токушима хотод Токушимагийн Их Сургуульд Аминопептидазаг дарангуйлагч Бестатин нь идэвхижсэн моноцит болон макрофагийн зарим цитокин, хемокиний ялгаралтыг зохицуулах нь сэдэвээр АУ-ны докторын(Ph.D) зэрэг хамгаалсан.Дэд профессор
7. Д.Нарантунгалаг (А-608) 2010 онд Япон улсын Токушима хотод Токушимагийн их сургуульд Мезенхимийн эсийн миграцид нөлөөлөх PDGF-д Адипонектиний үзүүлэх нөлөө сэдвээр АУ-ны докторын(Ph.D) зэрэг хамгаалсан.
Манай курсийн хамт олноос олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Г.Сод-Эрдэнэ( А-605) Ирак улсад,Р.Баянмөнх(А-616)( Цэргийн төв эмнэлгийн мэдээгүйжүүлэгч их эмч) Ирак улсад,Серро-Леонд, А.Батчулуун (А-608)(Цэргийн төв эмнэлгийн дотрын их эмч) Африкийн Судан улсад Нэгдсэн Үндсэний Байгууллагын 2-р шатлалын эмнэлгийн дотрын багийн ахлагчаар ажиллаж байсанд эдгээр найз нөхдөөрөө бид бахархдаг билээ. Бид манай курсын тэр маань тэнд гялалзаж байна,энд тэргүүлж байна гэж бахархаж ярих дуртай байдаг.Тиймээ бид бахархалтай,бахархах юмтай курс билээ.
Курсээс тасарсан курсийнхнийхээ тухай хэсэгхэн хүүрнэе.Монгол улсдаа болон өрх гэртээ бүл нэмж,ажил амьдралын аргагүй шаардлагаар жилийн чөлөө авч курсийнхээ хамт олноос хэсэгхэн хугацаанд холдсон мөртлөө бидэнтэй үргэлж хамт байсан Ц.Лхагва,Э.Оюунсүрэн,Н.Одонгуа,Т.Орхон найз нараа бид мартдаггүй билээ.Ц.Лхагва бол манай курсийн хамгийн анхны курсийн дарга бөгөөд газар газраас цугласан олон үзэл бодолтой хүүхдүүдийг нэгтгэж сургуулиас зохиогдсон олон арга хэмжээнүүдэд өөрөө үлгэрлэн ,сайн зохион байгуулж удирдаж улмаар эвсэг хамт олныг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн билээ.Аливаа ажлыг удирдан зохион байгуулах онцгой авьяастай ,шүлэг сайхан уран уншдаг,марзан хошин шог яриануудаараа хамт олноо инээлгэж, хөгжөөж,өөртөө татаж чаддаг дарга байлаа.Мөн сургууль дээрээ цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж бөмбөр тоглохын зэрэгцээ дуулдаг,Оюутны урлагийн наадамд цахилгаан хөгжмийн хамтлагаа удирдан орж дэд байр,шагналт байранд орж байсан.Одоо Чингэлтэй Эрүүл Мэндийн Нэгдэлийн орлогч даргын алба хашиж байна.Э.Оюунсүрэн бол бүжгийн хатан хаан гэж нэрлэж болно.Багаасаа бүжгийн төрлөөр хичээллэж мэргэжлийн хүнээс дутахгүй сайн бүжиглэдэг оюутан байлаа.Цэнгээнт бүжгийн дэлбээ хамтлагт бүжиглэхийн зэрэгцээ Г.Чинбаттай хамтарч урлагийн олон наадамд курсийнхээ бүжгийн хамтлагийг удирдаж бүжгийн найруулгыг зохиомжыг бодож олж сэтгэж бүжиглэдэг оюутан байсан.Урлагийн наадам дээр Г.Чинбат, Э.Оюунсүрэн 2-г бүжиглэхэд шүүж байсан мэргэжилийн хүмүүс та нар арай хөгжим бүжгийн сургуулийн бүжгийн ангийн мэргэжлийн хүүхдийг бүжиглүүлээд байгаа юм биш гэж гайхаж байснийг дурдахад сайхан байна.Одоо ЭМШҮИС-н мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллаж байна.Н.Одонгуа бол манай сургуулийн урлагийн наадмын уран уншлагийн төрөлд хошой аварга болж байсан сургуулийн болон урлагийн наадамд шүлэгээ уншиж, курсийнхээ урлагийн тоглолтыг хөтөлдөг оюутан байсан.Одоо Солонгос улсад эрдэмийн зэрэг (Ph.D) хамгаалаад сурч мэдсэнээ эрүүл мэндийн салбартаа хэрэгжүүлэхээр ирсэн байна.Т.Орхон бол хүчтэй хоолойтой, маш сайхан дуулдаг оюутан бөгөөд,сургуулиас болон курсийнхээ дунд зохиогдсон арга хэмжээнүүдэд идэвх зүтгэлтэй ордог оюутан байсан.
Шинэ мянган,шинэ зууны анхны төгсөгчид бид олсон ололт амжилтаа улам бататган хүн амын эрүүл мэндийн ариун үйлсдээ дараагийн 10 жилдээ амжилтын дээдээр бэлэг барин уулзахын ерөөлийг курсийнхээ хамт олонд өргөн дэвшүүлье..Та биднийг эмнэлэгийн Оточ Манал бурхан үргэлж ивээж явах болтугай.

Алтангагнуур зохион байгуулах комисс
2011.03.08
0 comments:
Post a Comment