Манай курсээс анагаахын шинжлэх ухаанд хувь нэмэрээ
оруулж эрдэм судлалын ажилд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зориулж байгаа
эрдэмлэг,оюунлаг нөхдөөрөө бид бахархдаг.
АУИС-н 2001 оны Анагаахын салбараас төрсөн эрдэмтэд
Анги хэсэг | Овог Нэр | Эрдэмийн зэрэг цол | Бүтээлийн нэр |
А-602 | Дашцоодол Нямбаяр | АУ-ны доктор(Ph.D) | 2006 онд Япон улсын Хоккайдогийн Их Сургуульд Натурал Т-Киллер лимфоцит эсийн үүсэл хөгжилд сэрээ булчирхайн эпител эсийн гүйцэтгэх үүрэг А/у/А/у мутацаар үүсгэгдэх НКТ эсийн дутагдалын шалтгаан зүй тогтолын судалгаа |
А-607 | Соодой Чимэдцэрэн | АУ-ны доктор(Ph.D) | 2006 онд Монгол улс ЭМШҮИС-д Хүүхдийн цочмог лейкемийн үеийн дархлааны байдал |
А-607 | Эрдэнэчулуун Жаргалхүү | АУ-ны доктор(Ph.D) | 2008 онд Монгол улс ЭМШҮИС-д Дунд чихний протезүүд биологи эмнэл зүйн онцлог |
А-619 | Лхагвасүрэн Мөнхтүлга | АУ-ны доктор(Ph.D) | 2008 онд Япон улсын Жичигийн их сургуульд Хүний генетикийн тэнхимд Монголчуудын дундах 2-р хэлбэрийн чихрийн шижин болоод Монгол Япон хүмүүсийн адипоцитын экспрессийг өөрчлөн биеийн жингийн индекст нөлөөлөх RBP4 генд шинэ кандидат SNP (дан нукле отидийн полиморфизм)-г илрүүлсэн нь |
А-619 | Дамбадаржаа Даваалхам | АУ-ны доктор(Ph.D) | 2008 онд Япон улсын Жичигийн их сургуульд Монгол улсад тохиолдож буй вируст гепатитийн молекүл –епидиол оги ба урьдчилан сэргийлэлт |
А-604 | Л Баттөр | АУ-ны доктор(Ph.D) | 2009 онд Япон улсын Токушимагийн Их Сургуульд Аминопептидазаг дарангуйлагч Бестатин нь идэвхижсэн моноцит болон макрофагийн зарим цитокин, хемокиний ялгаралтыг зохицуулах нь |
А-608 | Доржсүрэн Нарантунгалаг | АУ-ны доктор(Ph.D) | 2010 онд Япон улсын Токушима хотод Токушимагийн их сургуульд Мезенхимийн эсийн миграцид нөлөөлөх PDGF-д Адипонектиний үзүүлэх нөлөө |
А-616 | Х Чингэрэл | АУ-ны доктор(Ph.D) | |
А-603 | Авирмэд Дүүрэнбилэг | АУ-ны доктор(Ph.D) | |
А-608 | Махбал Заяа | АУ-ны доктор(Ph.D) | 2011 онд Монгол Улс ЭМШҮИС-д Монгол үгийн аудиограмм ашиглан сонсголын аппарат тохируулах онцлог |
Дашцоодол Нямбаяр АУ-ны доктор(Ph.D.)
Улаанбаатар хотын харьяат,Ам бүл-4 Эхнэр ,хүү,охины хамт амьдардаг.1994 онд Орос –Монголын хамтарсан 3-р дунд сургуулийг ,2001 онд АУИС-н эмчилгээний ангийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргэсэн
2006 онд Япон улс Хоккайдагийн Үндэсний Их Сургуульд Натурал Т-Киллер лимфоцит эсийн үүсэл хөгжилд сэрээ булчирхайн эпител эсийн гүйцэтгэх үүрэг А/у/А/у мутацаар үүсгэгдэх НКТ эсийн дутагдалын шалтгаан зүй тогтолын судалгаа бүтээлээр АУ-ны доктор. ( Ph.D.) зэрэг хамгаалсан.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
1995 онд Монгол Улсын Их дээд сургуулиудын Англи хэлний олимпиадын сүүлийн шатны эрчимт сургалт, 1998 онд Герман хэлний “Euro-Schulen-Organisation” сургууль, 2001 онд Хоккайдагийн Их Сургуулийн Япон хэлний эрчимжүүлсэн сургалт,2005 онд Япон улсын Дархлал Судлалын Нийгэмлэгийн эрчимжүүлсэн сургалт,2008 онд АНУ Миннесота Их Сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд тус тус хамрагдсан.
Ажлын туршлага
1999-2001 онд *UBS* телевизэд орчуулагч,редактор; 2006-2008 онд Япон улсын RIKEN Research Center for Allergy and Immunology-d Research Scientist;
2008 оноос одоог хүртэл Япон улс Чиба Их Сургуулийн Дархлал судлалын тэнхимд Ass. Professor, RIKEN Research Center for Allergy and Immunology-д Visiting Research Scientist гэсэн давхар алба хашиж байна.
Гишүүнчлэл:
Японы Дархлал Судлаачдын Нийгэмлэг,Олон Улсын Дархлалаа Судлалын Нийгэмлэг,Олон Улсын CD1, Natural Killer T–эс судлалын Нийгэмлэг,Олон Улсын сэрээ булчирхай Т- лимпоцит Судлалын Нийгэмлэг
Дархлалаа судлалын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд
- Япон Дархлал Судлаачдын Нийгэмлэгийн хуралд-2003 онд Саппоро,2004 онд Фукуока,2006 онд Ёокохама,2008 онд Кёото,2009 онд Осака д тус тус илтгэл хэлэлцүүлсэн.
- Олон Улсын CD1d, Natural Killer T-эс судлалын нийгэмлэгийн их хуралд – 2006 (Abbazia di Spineto, Italy), 2008 (Kamakura, Japan) онуудад тус тус илтгэл тавьсан.
- 2010 онд Монгол Улс ЭМШҮИС-д зохиогдсон “Current Advances in Immunology, Microbiology and Allergology” олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцож илтгэл хэлэлцүүлсэн.
- 2010 онд Олон Улсын Дархлалаа Судлаачдын Нийгэмлэгийн 14-р конгресст (Kobe, Japan) илтгэл хэлэцүүлсэн.
Гавьяа шагнал
2002 онд Япон улс Саппоро хотын “Lion’s Club”-н нэрэмжит шилдэг оюутны шагнал,2008 онд Японы Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас эрдэм шинжилгээний төслийн шагнал,2009 онд Япон Улс Чиба Их Сургуулийн “Global Center of Excellence” төвийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн шагнал
Соодойн Чимидцэрэн
Ам бүл 4. Нөхөр, 2 охины хамт амьдардаг.
1990 онд Улаабаатар хотын 77-р дунд сургууль төгссөн.
1991-1993 онд Улаанбаатар хотын АУДуС-ийн Лабораторийн анги
1997-1999 онд МУИС-ийн ГХДС-ийн герман хэлний оройн курс
1995-2001 онд АУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр
2002-2004 онд Ач АУДС-ийн лабораторийн эмчийн резидентур тус тус төгссөн
Эрдмийн цол, хэргэм
2003 онд “Элэгний анхдагч өмөнгийн дархлаа-биохимийн хяналт” сэдвээр Анагаах Ухааны магистр, 2006 онд “Хүүхдийн цочмог лейкемийн үеийн дархлааны байдал“ сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан
Бүтээл: Гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, илтгэл хэлэцүүлсэн.
Дархлаа судлалын чиглэлээр 4 магистрантын эрдмийн ажлыг удирдаж байна.
Ажлын туршлага:
1990-1991 онд ШКНЭ-ийн хүлээн авах тасагт асрагч
1993-1995 онд Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан
2001-2009 онд Ач АУДС-ийн Физиологи, молекул биологийн тэнхимд багш
2009 оноос ЭМШУИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимд ахлах багшаар ажиллаж байна.
2009 оноос Монголын Дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажилллаж байна
Эрдэнэчулууны Жаргалхүү
Ам бүл 4. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг.
ЭМЖЖ эмнэлгийн ерөнхий эмч.
2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний эмч мэргэжлээр төгссөн
2001 онд ЧХХоолойн эмчийн олгох 3 сарын дамжаа
2001 - 2003.онд ЭМШУИС-ийн ЧХХоолойн резидентур.
2003 - 2005 онд ХБНГУ-ын Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт чихний бичил мэс заслын 2 жилийн дамжаа
Мэргэжил дээшлүүлсэн байдал.
2005 , 2006, 2007, 2008, 2009, 2010 онд ХБНГУ-ын Эрдэм солилцооны нийгэмлэг (DAAD)-ийн тэтгэлгээр Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 4 удаа, Хайделбергийн Их Сургуульд 1 удаа, Мюнхений Их Сургуульд 1 удаа, Гумьболдын Их Сургуульд 1 удаа
2006 онд ОХУ-ын Эрхүүгийн АУИС-ийн ЧХХ-н клиникт 21 хоног
2007 онд БНСУ-ын Сеүлийн Үндэсний Их Сургуулийн ЧХХ-н клиникт 14 хоног
2007 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 10 хоног
2008 онд Гонконг, Сингапурын Хатан хааны нэрэмжит Их Сургуулийн ЧХХ-н клиникт тус бүр 10 хоног
2009 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн ЧХХ-н клиник, Найрамдал эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэгийн ЧХХ-н клиникт тус тус бүр 14 хоног
2010 онд Австралийн Мельбурний Их Сургуулийн ЧХХ-н клиникт 14 хоног тус тус ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 7240 хүнд мэс засал хийсэн
Эрдмийн цол, хэргэм
2005 онд “Дунд чихний протезын биологи, эмнэл зүйн онцлог” сэдвээр Анагаах Ухааны магистр, 2008 онд “Дунд чихний протезуудын биологи, эмнэл зүйн онцлогууд“ сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан
2009 онд Клиникийн профессор цол хүртсэн.
Бүтээлийн жагсаалт
Гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 36 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. ЭМШУИС-ийн багш нарын Эрдмийн Чуулганд 2 удаа дэд байрны шагнал хүртсэн.
2007, 2009 онд Европын Холбооны ЧХХ-н эмч нарын их хуралд 2 удаа илтгэл хэлэлцүүлсэн.
Махбал Заяа
- 1995- 2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний эмч мэргэжлээр төгссөн
- 2001 онд ЧХХоолойн эмчийн олгох 3 сарын дамжаа
- 2001- 2003 онд ЭМШУИС-ийн ЧХХоолойн резидентурын сургалт.
- 2003 - 2005 онд ХБНГУ-ын Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт сонсголын эмчийн 2 жилийн дамжаа
- 2005 , 2006, 2007, 2008, 2009, 2010 онд Вюрцбургийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 4 удаа, Ханноверийн Их Сургуульд 1 удаа, Мюнхений Их Сургуульд 1 удаа, Гумьболдын Их Сургуульд 1 удаа
- 2007 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн ЧХХ-н клиникт 10 хоног
- 2008 онд Гонконг, Сингапурын Хатан хааны нэрэмжит Их Сургуулийн ЧХХ-н клиникт тус бүр 10 хоног
- 2009 онд БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн ЧХХ-н клиник, Найрамдал эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэгийн ЧХХ-н клиникт тус тус бүр 14 хоног
- 2010 онд Австралийн Мельбурний Их Сургуулийн ЧХХ-н клиникт 14 хоног тус тус ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн.
- 2005 онд “ Сонсголын аппаратын тохируулга” сэдвээр Анагаах Ухааны магистр,
- 2007 оноос ЧХХ тэнхимд докторантад суралцаж байна.
Дамбадаржаагийн Даваалхам
Улаанбаатар хотын харъяат
§ 2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний эмч мэргэжлээр төгссөн
§ 2003-2007 онд Япон улсын Жичигийн Анагаах Ухааны Их Сургуульд “Монгол улсад тохиолдож буй вирүст гепатитын молекул-эпидемиологи ба урьдчилан сэргийлэлтийн асуудалд” сэдвээр АУ-ны Докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
§ 2001 оноос өнөөг хүртэл ЭМШУИС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
§ Удирдаж хамгаалуулсан шавь: АУ-ны доктор (PhD) -3, АУ-ны магистр-10
Гавъяа шагнал:
- ЭМШУИС-ийн шилдэг багш, 2009
- Анагаахын салбарын шилдэг судлаач, ЭМЯ, ЗГ, 2007
- Шилдэг залуу судлаач, Америкийн Нийгмийн Эрүүл Мэндийн Холбоо, 2006
- Шилдэг залуу судлаач, Ази Номхон Далайн Хавдрын Урьдчилан Сэргийлэлтийн Холбоо, 2005
Лхагвасүрэнгийн Мөнхтулга
Улаанбаатар хотын харъат
2001 онд АУИС-н эмчилгээний ангийг хүний их эмчээр төгссөн.
- 2004-2008 онд Япон улсын Жичигийн Анагаах Ухааны Их Сургуульд “Монголчуудын дундах 2-р хэлбэрийн чихрийн шижин болоод Монгол Япон хүмүүсийн адипоцитын экспрессийг өөрчлөн биеийн жингийн индекст нөлөөлөх RBP4 генд шинэ кандидат SNP (дан нуклеотидийн полиморфизм)-г илрүүлсэн нь” сэдвээр АУ-ны Докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
-
- 2001-2010 онд ЭМШУИС-ийн БАС-ийн Эрүүл ба Эмгэг Физиологийн тэнхимд багш.
- 2010 оноос ЭМШУИС-ийн Сувилахуйн Сургуулийн Сургалт-Судалгааны Төвийн эрхлэгчээр ажиллаж байна.
Хорлоогийн Чингэрэл
· 2001 онд Хүний их эмч /бакалавр/
· 2001-2003 онд Дотрын эмчийн резидентур
· 2005-2006 онд Зүрх судасны эмчийн олгох курс
· 2006 онд Анагаах ухааны магистр “Түлэгдлийн ба Ишемийн кардиомиопатийн ялган оношлогооны асуудал”
· 2008 онд Зүрхний хэт авиан курс
· 2011 онд Анагаах ухааны доктор "Монгол Улсын 40-өөс дээш насны хүн амын дундах артерийн даралт ихсэлт ба зүрхний бах өвчний тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлсийн асуудал"
Ажлын дадлага туршлага:
· 2001-2003 онд түргэн тусламжийн эмч, ХУЭМН
· 2003-2008 онд дотор зүрх судасны эмч, ХУЭМН
· 2008 оны 2 сараас одоог хүртэл эмчилгээ эрхэлсэн орлогч, ХУЭМН
Л.Баттөр.
2001-2003 онд ЭМШУИС-ийн Эмгэг физиологийн тэнхимд магистрын зэрэг хамгаалаад, анагаах ухааны боловсрол судлалын салбарт хүчин зүтгэсэн. 2005-2009 онд Япон улсын Токушима Их Сургуульд АУ-ны докторын зэрэг хамгаалсан. 2008-2010 онд ЭМШУИС-ийн Эрүүл физиологийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчийн /2009-2010 он/ албыг хашиж байсан. Одоо “Ач” АУДС-ийн Сургалтын албаны дарга, 2010 онд дэд профессор цолтон хүртсэн. Олон улсын нийгэмлэгийн гишүүнчлэл: American Physiology Society, American College of Allergy Asthma and Immunology, World Allergy Organization, European Academy of Allergology and Clinical Immunology, Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн гишүүн.
Авирмэд овогтой Дүүрэнбилэг
УБ хотын харъяат
АУ доктор /Ph.D/
2001 онд АУИСийн эмчилгээний ангийг төгссөн.
1999 онд МУИС – ийн гадаад хэлний оройн дээд сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжилээр төгссөн.
2001 – 2004 ЭМЯ хөтөлбөрийн зохицуулагч
2004 Эх барих эмэгтэйчүүдийн резэнтур хийсэн.
2005 АУ – магистр
2005 оноос одоог хүртэл Клиникийн нэгдсэн төрөх газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байна.
ОХУ, БНХАУ, БНСАУ, Япон, Тайланд улсуудад мэргэжил дээшлүүлсэн.
Доржсүрэн Нарантунгалаг
- 1995- 2001 онд АУИС-ийн эмчилгээний ангийг хүний эмч мэргэжлээр төгссөн
- 2001-2003 онд Анагаах ухааны сургуулийн Эм судлалын тэнхимд “Зарим эмийн кинетикийн судалгаа” сэдвээр АУ-ны магистрийн зэрэг хамгаалсан.
- 2003-2004 онд “Монос” АУ-ны сургуульд “Эм судлал”-ын багш
- 2004-2006 оны 1 сар хүртэл ЭМШУИС-ын “Гадаад хэлний тэнхим ”-д “Анагаах ухааны нэр томьёо” хичээлийн багш
- 2006-2010 онд Япон улсын Токушима Анагаах ухааны их сургууль, Био-анагаахын сургуулийн “Клиник эм судлал”-ын тэнхимд “Мезинхими эсийн миграцид нөлөөлөх PDGF-д Адипонектиний үйлдэл ” сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан.
0 comments:
Post a Comment