Шинэ мянган,шинэ зууны анхны төгсөлт 2001 онд АУИС-н эмчилгээний ангийг төгссөн хамт олон Эх сайхан дэлхий эргэсээр нэгэн мянганыг үдэж,дахин хөгжил дэвшлийн шинэ мянгантай золгосон 2001 оны хавар шинэ мянганы анагаах ухааны түүхийг бичилцэх манай хамт олон АУИС-н 55 дах төгсөлт болон 20 хэсэгт 187 оюутан сургуулиа амжилттай дүүргээд,хүний их эмчийн тангарагаа өргөөд,сүлдэт тугандаа адислаж, эмчийн дипломоо өвөртлөн,тамгаа бариад эх орныхоо 4 зүг,8 зовхис руу эмчийн ариун үйлсэд энэ биеэ зориулахаар салан одсон саяхан мэт...